Агаар шүүгчтэй амны хаалт үйлдвэрлэж эхэллээ
Үйлдвэрийн нөхцөлд ашигладаг, агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг, олон улсын стандартад нийцсэн амны хаалтны үйлдвэр Орхон аймагт ашиглалтад орлоо. “Мөнхийн цагаан жим” ХХК уг амны хаалтыг БНХАУ-ын технологиор үйлдвэрлэж байгаа агаад түүхий эд нь хөвөн даавуу тул хүний биед харшил өгдөггүй аж.
Мэдээллийн алба

Үйлдвэрийн нөхцөлд ашигладаг, агаарын бохирдлыг 95 хувь шүүдэг, олон улсын стандартад нийцсэн амны хаалтны үйлдвэр Орхон аймагт ашиглалтад орлоо.
“Мөнхийн цагаан жим” ХХК уг амны хаалтыг БНХАУ-ын технологиор үйлдвэрлэж байгаа агаад түүхий эд нь хөвөн даавуу тул хүний биед харшил өгдөггүй аж.
Тус аймгийн “Эрдэнэт”, “Эрдмин”, “Эрдэнэт дулааны цахилгаан станц” зэрэг томоохон үйлдвэрийн ажилчид өдөр бүр амны 4000 ширхэг хаалт хэрэглэдэг байна. Тус компани бүрэн хүчин чадлаараа ажиллабал өдөрт 5000-10.000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой аж. Эднийх амны хаалт үйлдвэрлэдэг манай улс дахь ганц компани аж.


















