Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Аgeing" буюу “Хөгшрөлт” сэдвээр өгүүллэг бичих олон улсын уралдаан зарлагдлаа

АСЕМ-ын хэлэлцээг гүнзгийрүүлэх, боловсрол, соёл, эдийн засгийн солилцоог нэмэгдүүлэх Ази-Европын сан буюу АСЕФ, Олон улсын “Арвон” институцийн хамтран зохиож буй “Зохиолчид ба уран бүтээлчид” номын 2016 оны эмхэтгэлд зориулсан богино өгүүллэгийн уралдаан зарлалаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аgeing" буюу “Хөгшрөлт” сэдвээр өгүүллэг бичих олон улсын уралдаан зарлагдлаа
"Аgeing" буюу “Хөгшрөлт” сэдвээр өгүүллэг бичих олон улсын уралдаан зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

АСЕМ-ын хэлэлцээг гүнзгийрүүлэх, боловсрол, соёл, эдийн засгийн солилцоог нэмэгдүүлэх Ази-Европын сан буюу АСЕФ, Олон улсын “Арвон” институцийн хамтран зохиож буй “Зохиолчид ба уран бүтээлчид” номын 2016 оны эмхэтгэлд зориулсан богино өгүүллэгийн уралдаан зарлалаа.

Энэ удаагийн уралдаан аль ч улсын иргэнд нээлттэй бөгөөд "Аgeing" буюу “Хөгшрөлт” сэдвээр болж байна. Өгүүллэг нь 2000-аас доош үгтэй ба ирэх хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хүлээж авах юм. Уралдааны ялагч 500 фунт стерлинг буюу ойролцоогоор 760 ам.долларын шагнал хүртэж, бүтээлээ “Зохиолчид ба уран бүтээлчид 2016” эмхэтгэл ном, цахим хуудаст нийтлэх боломжтой болно.

Мөн зохиогч “Арвон” институтын утга зохиолын курст яруу найраг, үргэлжилсэн үг, кино зохиол, комеди болон эмгэнэлт гэсэн дөрвөн чиглэлээс сонгон суралцах эрх нээгдэнэ. Уралдаанд түрүүлсэн зохиогч эдгээр сургалтаас сонирхлын дагуу сонгож, долоо хоногийн турш тусгаарласан орчинд суралцан, дадлага туршлага, арга барил хуримтлуулдгаараа онцлогтой.

Хуваалцах