Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Агсам тавимаар хайр

Архинд толгойгоо мэдүүлээд агсам тавьдаг айлын аав шиг Амрагийн харцанд цовдлуулсан сэтгэлийн минь өчгийг сонсох уу?...

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агсам тавимаар хайр
Агсам тавимаар хайр. Зураг: МҮОНРТ

Архинд толгойгоо мэдүүлээд агсам тавьдаг айлын аав шиг
Амрагийн харцанд цовдлуулсан сэтгэлийн минь өчгийг сонсох уу?...

Би...

Тамхины толгойд улалзах цогшсон үнс мэт ганцаараа

Тал газар эзгүй хээр ганц гэрээр өвөлжих мэт ганцаараа

Хээр хоносон өвгөн саран оддоо үдээд торойн хоцрох шиг

Хээнцэр ганган ч жихүүхэн амьдралыг ганц биеэрээ туулж яваа нэгэн

Сайхан бүсгүйд дурлаад зүсээр нь шүлэг тэрлэн аргадаж

Сарьдаг оргил шиг өндөр ч түүн шигээ хүйтэн сэтгэлээ хуурна

Салаа зам дээр төөрчихөөд зөрж, учраагүй хосын жаргалаа

Санаж хааяа мөрөөдөхдөө хэнд ч юм гомдмоор санагддаг аа

Бодлоор минь хорвоо уярдаг шаазгай хов дайдаггүй бол

Бороо, цас хамтдаа нартай шөнөөр шиврээсэй

Богинохон үдлэх хорвоогийн жам ёсоор хайрлаж үзэж гэмээ нь

Борог өвс шиг хэнзхэн насаа хороогоод ч болох нь ээ буцах юм сан

Гэхдээ...

Зам бүхэнд жаргал тосохгүй ээ, өөрийгөө хуураад цэнгэхгүй

Хувь тавилан худлаа ярихгүй ээ үнэнээс зугтаад нэмэргүй

Учирсан амраг хүнийрхээд одоход зүрх гансран үлддэгийг мэднэ

Үнэндээ бас хайр гэгч нь хүсмээргүй зүйл гэдгийг ч мэднэ ээ

Гэлээ ч...

Дурлаж дуусдаггүй багтаамжтай зүрхний цохилт бүрийн тоогоор

Дуу шиг, шүлэг шиг, аялгуу шиг хайр дурлалтай учрах юм сан

Ханьсахын учиртай энэ орчлонг хосоор туулах жамтай юм бол

Хайр сэтгэл, янаг тачаал өнөөдрөөс эхлээд

МАНДТУГАЙ....

Баранчулууны Амартайван

Түлхүүр үг:Хайрын шүлэг
Хуваалцах