Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Агт -Эрдэнэ” галын уяач Ш.Мөнгөншагайгийн хүрэн түрүүллээ

Гурван жилийн хүлээлттэй болдог Монголын хамгийн өндөр чансаатай хурдан морины “Их хурд-VII” уралдаан өнгөрсөн ням гарагт Хүйн долоон худагт болсон. Ардын хувьсгалын ой, төрийн зарлигтай баяр наадамд түрүүлж, айрагдсан түмэн эхүүд урилгаар оролцдог энэхүү уралдааны их насанд 101 хурдан буян хөх тэнг

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Агт -Эрдэнэ” галын уяач Ш.Мөнгөншагайгийн хүрэн түрүүллээ
“Агт -Эрдэнэ” галын уяач Ш.Мөнгөншагайгийн хүрэн түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Гурван жилийн хүлээлттэй болдог Монголын хамгийн өндөр чансаатай хурдан морины “Их хурд-VII” уралдаан өнгөрсөн ням гарагт Хүйн долоон худагт болсон. Ардын хувьсгалын ой, төрийн зарлигтай баяр наадамд түрүүлж, айрагдсан түмэн эхүүд урилгаар оролцдог энэхүү уралдааны их насанд 101 хурдан буян хөх тэнгэртээ тоосоо өргөсөн юм. Үүнээс “Агт -Эрдэнэ” галын уяач Ш.Мөнгөншагайгийн хүрэн түрүүлж, түмэн эхээр тодорлоо. Хүрэн морины уяа сойлгыг “Агт-Эрдэнэ” галын уяач, нийслэлийн алдарт уяач Г.Буянтогтох тааруулсан юм.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, аймгийн алдарт уяач Б.Энхбаатарын хонгор халзан хурдалсан бол айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, улсын алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, мэргэжлийн сүмогийн Их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалын сартай зээр, айргийн тавд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хээр хурдаллаа.

Хуваалцах