Агуу их хүндлэл бас зорилго, амлалт харагдлаа
“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд түрүүлсэн Чехийн жүдоч Лукас Крпалек төрийн дууллаа эгшиглүүлэх үеэр багийн анд -90 кг-ыг тамирчин Александр Журецкагын зургийг энгэртээ барьж хүндэтгэл үзүүлжээ.
Мэдээллийн алба

Александр нь 2015 онд нас барсан бөгөөд Чехийн шигшээ багийн шилдэг залуу жүдочдын нэг байсан аж. Мөн тэд бэлтгэл хийж байхдаа “Хоёулаа нэг өдөр олимпийн аварга болох юмсан” хэмээн ярьдаг байжээ. Гэтэл найз нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн болохоор Лукас Крпалек зургийг нь барьж, ийнхүү сэтгэлээ амраасан байна.
Энэ байдлыг нь харсан үзэгчид “Агуу их хүндлэл бас зорилго, амлалт юм даа. Чин үнэн андын тангарагтаа тэр хүрч чадлаа” хэмээж байна.