Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн нээлтийн барилдаанд шинэ залуу арслан С.Жавхлан түрүүлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн нээлтийн барилдаанд шинэ залуу арслан С.Жавхлан түрүүлэв
Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн нээлтийн барилдаанд шинэ залуу арслан С.Жавхлан түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Ардчилсан намын нэрэмжит, Аймаг, цэргийн цолтны намрын улирлын нээлтийн 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Хангал сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, Монкен ХХК, Нэгдэл клуб, Булган дэвжээний бөх, аймгийн шинэ залуу арслан Сайнбаярын Жавхлан түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Номин Холдинг ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Цэвээнпүрэвийн Төмөрцоож үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Скайтел групп, Их Засаг ИС, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан М.Баяржавхлан, Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, Шижир Говь ХХК, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн арслан Ж.Хатанзоригт нар шалгарлаа.

Дунд шөвөгт аймгийн арслан Б.Баянсүх, аймгийн арслан Б.Түвшинтөгс, цэргийн арслан Д.Цэрэнням, аймгийн арслан С.Майнбаяр нар үлдэв.

Дараагийн барилдаан аравдугаар сарын 24-ний Бямба гарагт 13:00 цагаас Баянзүрх Хайрханы хишиг улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Хуваалцах