Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян өнөөдрөөс эхэллээ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” өнөөдрөөс эхэллээ.

Анх 2017 онд “Хvчирхийллийн эсрэг бидний эв нэгдэл“уриатайгаар зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү аян өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хүрч, хүчирхийлэл, дарамтад өртсөн хохирогчдын дуу хоолой, итгэл найдвар, үзэл санааг нэгтгэн өргөжин тэлж байна.

Энэ жилийн тухайд Бээжин+30 хэрэгжилтийн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 70 дугаар чуулганаас (CSW70) гарсан дүгнэлтүүд болон 2025 оны цахим хүчирхийллийн эсрэг UNiTE аяны эрчийг үргэлжлүүлэн охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудалд анхаарч, “ХААНА Ч АЮУЛГҮЙ: Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, Хохирогчдыг хамгаалж, Ял завшилтыг эцэслэе” уриаг дэвшүүллээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд байгууллага хамт олноороо нэгдэхийг уриалж байна

Хуваалцах