Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Мэдээллийн алба

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:Өнөөдөр Дорнод аймгийн хойд хэсгээр их цас орно.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөөдөр төвийн болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдана. Ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын ихэнх нутаг, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим сум, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1–9.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, нутгийн зарим газраар секундэд 13–15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9–14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4–9 хэм, бусад нутгаар 1–6 хэм хүйтэн байна. Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр, зарим үед секундэд 12–14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 4–6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр, зарим үед секундэд 12–14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6–8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр, зарим үед секундэд 12–14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6–8 хэм хүйтэн байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 27-ноос
2026 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 27-ноос 28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын хойд, Завхан, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгийн баруун, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар 0.0–2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн 29-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 30-нд Баян-Өлгий, Ховдын өмнөд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завхан, Архангайн өмнөд, Дундговь, Төвийн зарим нутаг, Дорнодын зүүн хэсгээр 0.0–2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар секундэд 13–15 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28–33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22–27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10–15 хэм, бусад нутгаар 16–21 хэм хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16–21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11–16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1–6 хэм, бусад нутгаар 6–11 хэм хүйтэн байна.


















