Аймгийн алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор үрээ түрүүллээ
Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж өнгөрлөө. Үдээш хойших уралдаанд шүдлэн насны морьдын уралдаанаар үргэлжилж, айраг түрүү тодорлоо.
Энэ насанд үүлдэрлэг байдлыг нь харгалзан үзэж 142 шүдлэн үрээг хасч, 91 үрээг уралдуулснаас:
1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор
2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан
3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн
4. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уяач Б.Баярдоржийн Зурвас хүрэн
5. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн тус тус түрүүлж, айрагдлаа.


















