Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн арслан Б.Даваа-Очир түрүүллээ

Өмнөговь аймгийн хурц арслан П.Бямбаагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн арслан Б.Даваа-Очир түрүүллээ
Аймгийн арслан Б.Даваа-Очир түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хурц арслан П.Бямбаагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, О.Гантулга, Ба.Батжаргал, аймгийн арслан М.Бадарч, О.Хангай, Б.Тайван, Д.Анар тэргүүтэн зодоглосноос Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Голден жим” ХХК, “Хөвсгөл хөгжил” сангийн бөх, аймгийн арслан Б.Даваа-Очир түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Энгүй тал” ХХК-ны бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, “Ажнай” бөхийн дэвжээ, “Алдар” спорт хороо, Өмнөговь аймгийн МХГ-ын бөх, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнод нутаг” бөхийн дэвжээ, “Аврагч” спорт хороо, Дорнод аймгийн ОБГ, “Аварга” БТДС, “Бүрэн дуулга” ХХК-ийн бөх аймгийн арслан Д.Анар нар шалгарлаа.

Хуваалцах