Аймгийн арслан Б.Отгонбаатар түрүүллээ
Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, Монгол Улсын начин Доёдын Бадрахын нэрэмжит "Хантайшир" бөхийн дэвжээний уламжлалт барилдаан боллоо.
Мэдээллийн алба

Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат, "Хантайшир" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, самбо бөхийн ДАШТ-ий хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, ОУХМ, олон улсын шүүгч, Монгол Улсын начин Доёдын Бадрахын нэрэмжит "Хантайшир" бөхийн дэвжээний уламжлалт барилдаан боллоо.
Тус барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 96 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн арслан Б.Отгонбаатар түрүүлж, Чандмань сумын харьяат, аймгийн арслан Б.Хишигбаатар үзүүрлэв. Цээл сумын харьяат, улсын начин Л.Гантулга, Жаргалан сумын харьяат Ш.Шинэбаяр нар шөвгөрлөө.


















