Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн арслан О.Хангай босоо байлаа

Монгол бөхийн өргөөнд өчигдөр Баянзүрх хайрханы хишиг барилдаан ес дэх жилдээ зохион байгуулагдлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн арслан О.Хангай босоо байлаа
Аймгийн арслан О.Хангай босоо байлаа. Зураг: МҮОНРТ

Монгол бөхийн өргөөнд өчигдөр Баянзүрх хайрханы хишиг барилдаан ес дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ оны отгон хишиг барилдаанд улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 бөх зодоглолоо. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Ховд нутгийн хөгжлийн төлөө сан, Налайх дүүргийн Онцгой байдлын алба, “Автобус-1” компанийн бөх, аймгийн арслан О.Хангай түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Хөтөл-цемент шохой" ХК-ийн бөх, улсын гарьд Б.Гончигдамба, Төв аймгийн Баянцогт сумын харьяат, улсын харцага Ө.Даваабаатар нар шалгарлаа.

Хуваалцах