Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн аварга шалгаруулах сурагчдын цанын тэмцээн болжээ

“Цанахүү 2016” өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 15-17-нд Увс аймгийн Малчин суманд болсон байна. Тэмцээнд нийт дөрвөн сумын 48 тамирчин дөрвөн насны ангилалд 23 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн аварга шалгаруулах сурагчдын цанын тэмцээн болжээ
Аймгийн аварга шалгаруулах сурагчдын цанын тэмцээн болжээ. Зураг: МҮОНРТ

“Цанахүү 2016” өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 15-17-нд Увс аймгийн Малчин суманд болсон байна. Тэмцээнд нийт дөрвөн сумын 48 тамирчин дөрвөн насны ангилалд 23 багц медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Нийлбэр дүн гарахад, нэгдүгээр байрт 31 оноогоор Я.Мөнхдулам дасгалжуулагчтай Малчин сумын баг, хоёрдугаар байрт 34 оноогоор Д.Идэрхүү дасгалжуулагчтай Зүүнговь сумын баг, гуравдугаар байрт 51 оноогоор Т.Баттогтох дасгалжуулагчтай Өндөрхангай сумын баг шалгарсан байна.

Тэмцээний зай тус бүрт эхний байрт шалгарсан тамирчид баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно. Мөн энэ үеэр шигшээ багийн дасгалжуулагчаар Малчин сумын биеийн тамирын багш Я.Мөнхдулам ажиллахаар томилогджээ.

Хуваалцах