Аймгийн аваргад 220 тамирчин оюунаа уралдуулж байна
100 буудалт даамын 2016 оны Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Соёмбо” цогцолборт эхэллээ.
Мэдээллийн алба

100 буудалт даамын 2016 оны Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Соёмбо” цогцолборт эхэллээ. Аймгийн даамын холбоо, Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулж байгаа тэмцээнд аймгийн төвийн оролцогчдоос гадна 10 сумын нийт 220 даамчин өрсөлдөж байна.
Өсвөрийн даамчдын эгнээнд өсвөрийн дэлхийн дэд аварга, Ази тивийн хошой аварга хүүхдүүд манлайлан оролцож байгаа. Тэмцээнээс шалгарсан тамирчид улсын аварга, монголын бүх ард түмний спартакиад, Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эхний болзлоо биелүүлнэ гэсэн үг юм.


















