Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж цэргийн арслан цол хүртлээ

Ийнхүү аймгийн харцага Т.Дүгэрдорж цэргийн арслан цол хүртсэн бол аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ цэргийн харцага, Увс аймгийн Давст сумын харьяат, сумын заан Э.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Т.Батсүрэн нар цэргийн начин цолны болзол хангалаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж цэргийн арслан цол хүртлээ
Аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж цэргийн арслан цол хүртлээ. Зураг: МҮОНРТ

Бүх цэргийн баяр наадам, цэргийн цол олгох аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Уг наадамд Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн харцага Т.Дүгэрдорж түрүүлж, аймгийн арслан Б.Цэдэнсодном үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ нар шалгарав.

Ийнхүү аймгийн харцага Т.Дүгэрдорж цэргийн арслан цол хүртсэн бол аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ цэргийн харцага, Увс аймгийн Давст сумын харьяат, сумын заан Э.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Т.Батсүрэн нар цэргийн начин цолны болзол хангалаа.

Бүх цэргийн наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав, улсын начин Д.Цогзолдорж нар хоёр удаа түрүүлж, улсын заан Г.Өсөхбаяр, И.Доржсамбуу нар тус бүр нэг түрүүлж байсан билээ.

Хуваалцах