Аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн үзүүрлэв
Тус барилдааныг Булган сумын засаг даргын тамгын газар, ИТХ, Говийн хүчтэн дэвжээ, Улаанбаатар хот дахь Булган сумын нутгийн зөвлөлийн дарга Намдагийн Хүрлээ нар хамтарт зохион байгуулав.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн “Говийн хүчтэн” дэвжээнээс сар бүр зохион байгуулдаг уламжлалт барилдаан “Мөнхийн үсэг” группийн зааланд болов.
Булган сумын нэрэмжит хүчит бөхийн барилдаанд Мандал-Овоо сумын харьяат аймгийн арслан Будын Амгаланбаатар түрүүлж Өмнөговь аймгийн Булган сумын харьяат аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн үзүүрлэжээ.
Их шөвөгт Булган сумын харьяат улсын начин Б.Сумъяа, Ноён сумын харьяат аймгийн арслан Э.Нямаа нар шөвгөрчээ.
Тус барилдааныг Булган сумын засаг даргын тамгын газар, ИТХ, Говийн хүчтэн дэвжээ, Улаанбаатар хот дахь Булган сумын нутгийн зөвлөлийн дарга Намдагийн Хүрлээ нар хамтарт зохион байгуулав.
Өнөөдөр Мөнхийн үсэг группийн зааланд Өмнөговь аймгийн бөхчүүд Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүдийн хооронд халз барилдаан болно.


















