Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүллээ

Барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, өсөх идэр харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай нараар ахлуулсан барилдаан болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүллээ
Аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын ард түмэн улс эх орныхоо бүрэн эрхт тусгаар тогтнол, бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулсны 74 жилийн ойн баярын улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, өсөх идэр харцага Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай нарын зэрэг хүчтэн зодоглов.

Үүнд аймгийн хурц арслан Б.Ууганбаяр түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар шалгарлаа.

Хуваалцах