Аймгийн начин Э.Баасанжав түрүүллээ
Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, цэргийн начин цолтнуудын барилдааныг хоёр дахь удаагаа зохион байгуулж, 128 бөх хүч үзлээ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, цэргийн начин цолтнуудын барилдааныг хоёр дахь удаагаа зохион байгуулж, 128 бөх хүч үзлээ.
Тэднээс Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн начин Э.Баасанжав түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, сумын заан Г.Бадрах үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн начин Э.Сумъяабат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, сумын заан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Анхны барилдааны түрүүлж, үзүүрлэсэн цэргийн начин Б.Зоригтбаатар, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ нар сэргэлтийн бэлтгэлд гараад байсан тул энэ удаад зодоглоогүй юм.


















