Аймгийн цолтой гурван бөх улсын начин цолын болзол хангаад байна
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд.....
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын харцага Х.Гантулгаар 5 давж, Улсын начин цолны болзол хангалаа.
Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, аймгийн арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Ц.Сандагдоржоор, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар тус тус тав давж, Улсын начин цолын болзол хангаад байна.


















