Аймшгийн кино нэгээр нэмэгдлээ
“Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг киног бүтээсэн “Кино цамхаг” студийн хамт олны дараагийн бүтээл “Ороолон” нэртэйгээр гарах нь ээ.
Мэдээллийн алба

“Зоорь”, “Хүүхэлдэй” зэрэг киног бүтээсэн “Кино цамхаг” студийн хамт олны дараагийн бүтээл “Ороолон” нэртэйгээр гарах нь ээ. Энэхүү аймшгийн уран сайхны киноны зохиолыг найруулагч Б.Цогт-Эрдэнэ бичсэн бол найруулагчаар жүжигчин Ө.Мөнгөнтулга нүүр хувиргагчаар “Hoze’s make up” студийн ажилтан Г.Хос-Эрдэнэ, Г.Сувд-Эрдэнэ, зураглаачаар М.Цэндлодой, дууны найруулагчаар Н.Бямбацогт нар ажилласан бол реппер Desant, дуучин Solo нар хамтран дуулжээ. Дүрүүдэд жүжигчин Д.Бямбацогт, Б.Сарантуяа, Б.Энхтүвшин, Ц.Эрдэнэцэцэг, М.Батзориг, Э.Пүрэвжаргал, Г.Баярхүү, Д.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, уран нугараач Н.Сэндэр нар тогложээ.
Киноны нээлт ирэх нэгдүгээр сарын 8-нд болно.


















