Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Айргийн эх өлгий нутаг Хотонд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ

Эртнээс Их хаадын ундаа, сархадыг бэлтгэдэг эх өлгий нутаг бол Архангай аймгийн Хотонд сум. Айргаараа алдартай гэгдэх Булган аймаг зэрэг зарим аймгийнхан айрагныхаа эх хөрөнгийг Архангай аймгийн Хотонд сумаас эхтэй гэдгийг нутгийн зон олон өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Айргийн эх өлгий нутаг Хотонд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ
Айргийн эх өлгий нутаг Хотонд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Эртнээс Их хаадын ундаа, сархадыг бэлтгэдэг эх өлгий нутаг бол Архангай аймгийн Хотонд сум. Айргаараа алдартай гэгдэх Булган аймаг зэрэг зарим аймгийнхан айрагныхаа эх хөрөнгийг Архангай аймгийн Хотонд сумаас эхтэй гэдгийг нутгийн зон олон өөрсдөө хүлээн зөвшөөрдөг.

Айргийн өлгий нутаг Архангай аймгийн Хотонд сумын 90 жилийн ой энэ сарын 17-19-ны өдрүүдэд тохиож байна.

Ойн өдрүүдээ угтаж Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Золжаргал тэргүүтэй нутгийн зөвлөлийнхөн хэд хэдэн ажлыг санаачлан хийж эхлээд байна.

Үүнийг нэг болох Хотонд сумын адуучдынхаа хооронд сумын шилдэг адуучинг шалгаруулах телевизийн тэмцээн, уралдааныг МҮОНРТ-ийн уран бүтээлчидтэй хамтран хийлээ. Хотонд сумын адуучин залуучуудын чадал, чансаа, жавхаагаа сорьсон “Адуучин” нэвтрүүлгийг өнөөдрөөс эхлэн нэвтрүүлэн цацлаа.

Тус “Адуучин” тэмцээн нь уурга шүүрэх, морийг морьтой болон явган уургалах, морь сургах, булгуйлах зэрэг төрлөөр онц сонирхолтой өрсөлдөөн дунд явагдсан юм.

Түлхүүр үг:НаадамАдуучинАрхангай Хотонд сумАйргийн эх өлгий нутаг
Хуваалцах