Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ажилчны урлагийн их наадам"-ын эхний шатны шалгаруулалт амжилттай боллоо

Хан-Уул дүүргийн хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд "Ажилчны урлагийн их наадам" зохион байгууллаа.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ажилчны урлагийн их наадам"-ын эхний шатны шалгаруулалт амжилттай боллоо
"Ажилчны урлагийн их наадам"-ын эхний шатны шалгаруулалт амжилттай боллоо. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд "Ажилчны урлагийн их наадам" зохион байгууллаа.

Наадмын эхний шатны шалгаруулалт энэ сарын 3-5-ны хооронд амжилттай болж өндөрлөв.

Энэ жилийн "Ажилчны урлагийн их наадам" нь язгуур урлаг, гоцлол дуу, гоцлол бүжиг, хамтлаг хөгжим, уртын дуу, хамтлаг бүжиг, зохиолын дуу гэсэн долоон төрлөөр болсон байна.

Эхний шатанд тэнцсэн аж ахуйн нэгжүүд сүүлийн шатны шалгаруулалтад орох бөгөөд ирэх долоо хоногт шалгаруулалт болох юм.

Хуваалцах