Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ах дүү Отогүро олимпод хамтдаа

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын халз барилдаанд “Рио-2016” олимпын наадмын аварга Сара Дошо залуучуудын дэлхийн аварга Мива Морикаваг 3:1-ээр ялж нутагтаа аваргаа хамгаалахаар болоод байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ах дүү Отогүро олимпод хамтдаа
Ах дүү Отогүро олимпод хамтдаа. Зураг: МҮОНРТ

Японы чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн 74, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд олимпод оролцох тамирчдаа сонгожээ.

74 кг-ын жинд өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-д тавдугаар байрын эзэлж олимпын эрхийг авчирсан Мао Окүи, 2018 оны дэлхийн аварга Такүто Отогүрогийн төрсөн ах, энэ жилийн Бүх Японы аварга Кейсүке Отогүро нар халз барилдсан.

Тус барилдаанд Отогүро өрсөлдөгчөө 5:2-оор давамгайлж, эх оронд нь болох олимпын наадамд дүүтэйгээ хамт оролцохоор болов.

Наран улсыг төлөөлж, эгч дүү Рисако, Юкако Кавай нар олимпод хамтдаа хүч үзэхээр болсон билээ.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын халз барилдаанд “Рио-2016” олимпын наадмын аварга Сара Дошо залуучуудын дэлхийн аварга Мива Морикаваг 3:1-ээр ялж нутагтаа аваргаа хамгаалахаар болоод байна.

Халз барилдаан коронавирусын улмаас үзэгчгүй явагдсан аж.

Хуваалцах