Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахлах ахлагч Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Ахлах ахлагч Ж.Тамир нь 2003-2007 онд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ахлагч Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ
Ахлах ахлагч Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Ахлах ахлагч Ж.Тамир нь 2003-2007 онд “Батлан хамгаалах их сургууль”-ийг хөгжимчин мэргэжлээр төгсөөд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчнөөр ажиллаж байсан.

Харин 2018 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчнөөр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах