Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад дугуйчид улсын аваргаа тодрууллаа

Цуваа гараат ганцаарчилсан уралдааны 60-69 насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Х.Сүхбаатар, 70-аас дээш насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Т.Пүрэвдорж алтан медаль зүүсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад дугуйчид улсын аваргаа тодрууллаа
Ахмад дугуйчид улсын аваргаа тодрууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын спортын мастер, ахмад эмэгтэй дугуйчин З.Ичинноровын нэрэмжит ахмад дугуйчдын УАШТ Төв аймагт болж, шилдгүүдээ тодрууллаа.

Зургаан багийн 24 ахмад тамирчин цуваа, бөөн, багийн гэсэн төрөлд өрсөлдсөнөөс багийн төрөлд “Хоршоолол”-ынхон цомын эзэн болов.

Монголын дугуйн холбоо байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад тамирчдад Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү талархал илэрхийлж, ахмад дугуйчид шинэ залуу үеэ спортын эрүүл үйлсэд уриалан хөгжүүлж явааг онцолсон юм.

Бөөн гараат уралдааны 40-49 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Х.Пүрэвсүрэн, 35-39 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Р.Галбадрах нар түрүүлж, алтан медаль хүртсэн бол бөөн гараат уралдааны 40-49 насны эмэгтэй найман км-ийн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго, 50-59 насны эмэгтэй найман км-ийн уралдаанд “Аттила” багийн тамирчин Д.Цэрэндолгор, 70-аас дээш насны эмэгтэй найман км-ийн уралдаанд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров тэргүүллээ.

Цуваа гараат ганцаарчилсан уралдааны 60-69 насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Х.Сүхбаатар, 70-аас дээш насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Т.Пүрэвдорж алтан медаль зүүсэн юм.

Тэмцээний цуваа гараат ганцаарчилсан уралдааны 35-39, 40-49, 50-59 насны эрэгтэй 25 км-ийн зайн уралдааны тэргүүн байрыг “Монруд” ХХК-ийн тамирчин Г.Анхбаяр, С.Түмэндэмбэрэл, П.Баасанцэрэн, цуваа гараат ганцаарчилсан уралдааны 70-аас дээш насны эмэгтэй таван км-ийн зайд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров, 60-69 насны эмэгтэй найман км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Н.Сарангуа, 40-49 насны эмэгтэй найман км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго нар түрүүлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

Хуваалцах