Ахмад хөл бөмбөгчид аваргаа тодрууллаа
Үе үеийн шилдэг хөл бөмбөгчдийн ширүүн өрсөлдөөн явагддаг ахмадын УАШТ энэ сарын 13-нд эхэлж, өнөөдөр аваргуудаа тодрууллаа.
Мэдээллийн алба

Үе үеийн шилдэг хөл бөмбөгчдийн ширүүн өрсөлдөөн явагддаг ахмадын УАШТ энэ сарын 13-нд эхэлж, өнөөдөр аваргуудаа тодрууллаа. Хамгийн өндөр нас болох 60-аас дээш насны ангиллын шигшээ тоглолтод "Сансар" , "Хүрээ хөвгүүд" багийг 3:0-ээр буулган авч түрүүлсэн. Харин энэ ангиллын хүрэл медалийг БХИС-ийн "Соёмбын Барсууд" клуб хүртлээ.

Хэдий хур бороотой байсан ч ахмад хөл бөмбөгчид байгалийн саадыг үл ажран тун ширүүн өрсөлдөөн үзүүлсний нэг нь 55-60 хүртэлх насны шигшээ тоглолт байсан. "Замчин Зүтгүүрийн Депо" 1:0-ээр хожигдож яваад эцсийн мөчид "Хөдөлмөр" багийг 2:1-ээр ялалт байгуулсан.
"Замчин Зүтгүүрийн Депо" багийн 49-54 насныхан мөн аваргын төлөө тоглолтод "Соёмбын Барсууд"-ыг 2:0-ээр хожиж ах нарынхаа амжилтыг давтлаа. Харин 43-48 хүртэлх насны шигшээд шалгарсан "Оюутан", "Эрчим"-ийг 4:0-ээр хожсон нь өнөөдрийн хамгийн хол зөрүүтэй ялалт байлаа. Тэмцээний хамгийн залуу төрөл болох 37-42 насны шигшээ тоглолт "Гоёо", "Замчин" багийн хооронд өрнөхөд үндсэн цаг 2:2-оор өндөрлөсөн. Ялагчийг торгуулийн цохилтоор тодруулахад багууд мөн л эн тэнцүү өрсөлдөж, 11-10 харьцаатайгаар "Гоёо" клуб хожиж, аваргаллаа.






Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.


















