Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмад тэшүүрчид олон усын тэмцээнд оролцов

Багийн ахлагч, дасгалжуулагчаар СМ М.Цэцэгээ ажилласан бөгөөд нас тус бүрт 10 гаруй тамирчин оролцжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмад тэшүүрчид олон усын тэмцээнд оролцов
Ахмад тэшүүрчид олон усын тэмцээнд оролцов. Зураг: МҮОНРТ

Нидерландын Хервин хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 20-22-нд мастеруудын олон улсын холын зайн тэшүүрийн 13 дахь удаагийн тэмцээн боллоо. Тэмцээнд 15 орны 120 тамирчин өрсөлдсөнөөс манай улсын тэшүүрийн мастеруудын холбооны тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг 60-аас дээш, Н.Эрдэнэтуяа 55-аас дээш, СМ М.Мөнхцэцэг 45-аас дээш насны ангилалд оролцож, улсын рекорд амжилтыг тогтоосон байна.

Багийн ахлагч, дасгалжуулагчаар СМ М.Цэцэгээ ажилласан бөгөөд нас тус бүрт 10 гаруй тамирчин оролцжээ.

Азийн орноос Монголын тамирчид анх удаа оролцсоноороо онцлог болов. Мөн олимп, ДАШТ-ий медальт тамирчид хэдийгээр зодог тайлсан ч 30-70 насны ангилалд өрсөлдсөн нь өрсөлдөөнийг улам ширүүсгэв.

Монголын тамирчид бэлтгэлээ Хандгайтын мөсөн гулгуурын талбайд хийдгээс гадна “Хүннү Молл”-ын хоккейн талбайд хүүхдүүдэд анхан шатны сургалт явуулдаг аж. Түүнчлэн Хөвгөл, Хэнтий зэрэг аймагт тэмцээн уралдаан зохион байгуулдаг аж.

Сонирхуулахад энэхүү спортоор хичээллэх хүсэлтэй ахмад тамирчдыг Монголын тэшүүрийн мастеруудын холбооны хамт олон хүлээн авахдаа таатай байх болно гэв.

Хуваалцах