Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмадын буудлагын УАШТ өнөөдөр өндөрлөнө

Монголын буудлага спортын холбооны 2014 оны ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Долоо дахь удаагаа болж байгаа ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 100 орчим тамирчин цэц мэргэнээ сорьж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадын буудлагын УАШТ өнөөдөр өндөрлөнө
Ахмадын буудлагын УАШТ өнөөдөр өндөрлөнө. Зураг: МҮОНРТ

Монголын буудлага спортын холбооны 2014 оны ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Долоо дахь удаагаа болж байгаа ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 100 орчим тамирчин цэц мэргэнээ сорьж байна. Монголын мэргэн буучид олимпийн их наадамд оролцсоны 50 жилийн ойд зориулсан улсын аваргад үе, үеийн ахмад тамирчид оролцож байгаагаараа ихээхэн онцлогтой. Тухайлбал, анхны олимпийн наадамд улсаа төлөөлсөн таван мэргэн буучаас хоёр тамирчин энэ тэмцээнд цэц мэргэнээ сорьж байна. Монголчуудын оролцсон анхны Олимпийн наадамд спорт гар бууны 25 метрийн дасгалд оролцсон ОУХМ Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Мягмаржавтай уулзлаа.

Өчигдөр тэмцээний эхний өдөр хийн урт бууны 10 метрийн дасгал болж эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн насны ангилалд аваргуудаа тодруулсан. Харин өнөөдөр хийн гар бууны 10 метрийн дасгал явагдаж шилдгүүдээ тодруулснаар ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх юм.

Хуваалцах