Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ болно
“Хобби алтан цагариг” сагсан бөмбөгийн клубын нэрэмжит ахмад сагсан бөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт гэж байна.
Мэдээллийн алба

“Хобби алтан цагариг” сагсан бөмбөгийн клубын нэрэмжит ахмад сагсан бөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт гэж байна. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр спортын мастер Д.Батцолмон захиралтай “Хобби алтан цагираг” клуб, ивээн тэтгэгчээр спортын мастер Ж.Чинзориг захиралтай “Милл хаус” компани Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах юм.
Ахамадын УАШТ-д оролцогчид 40-44, 45-49, 50-55 ба 55-аас дээш насны эрэгтэй баг, 35-39, 40-45 ба 46-гаас дээш насны эмэгтэй баг гэсэн ангилалаар өрсөлдөх ба техникийн зөвөлгөөн маргааш буюу 8-ны өдрийн 14.00 цагт Спортын төв ордонд байрлах Спортын дунд сургуулийн танхимд явагдана.


















