Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болно

Чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Хоёр дахь удаагийн тус тэмцээнд ДАШТ-ий хошой мөнгөн медальт

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Хоёр дахь удаагийн тус тэмцээнд ДАШТ-ий хошой мөнгөн медальт Буяндэлгэрийн Болд гавьяат, ДАШТ-ий мөнгө хүрэл медалт алдарт Мэгдийн Хойлогдорж гавьяат, мастерсын дэлхийн аварга Г.Баасансүрэн нарын 157 ахмад бөх өрсөлдөхөөр сугалаагаа татжээ.

Ид залуу насандаа дугуй шар дэвжээнд тэмцэлдэн явсан ахмад бөхчүүд энэхүү тэмцээнийг хоног тоолон хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй юм. Бөхчүүд 36-40 нас, 41-45, 46-50, 51-55, 56-60 насны ангилалд 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, -100 кг, +100 кг-ийн жинд аваргаа тодруулна.

Хуваалцах