“Ахмадын золбоо” хамтлаг 3000 дуутай
"Нойргүй хоносон зургаан нот" тоглолтыг “Жи интертайнмент” ХХК зохион байгуулах бөгөөд хөгжмийн зохиолчид өөрсдийн 3000 дуунаас шилдэг 24 дуугаа дуулах гэнэ.
Мэдээллийн алба

Монголын рок поп хөгжмийн түүхийг бичилцэж яваа нэгэн үеийнхэн нэгдэн хамтлаг байгуулсан нь “Ахмадын золбоо”.
МУУГЗ Б.Долгион, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, МУГЖ хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, МУСГЗ хөгжмийн зохиолч И.Болоож, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав нар тус хамтлагийн гишүүд юм.
Хөнгөн хөгжмийн ертөнцийн эдгээр “акулууд” ирэх сарын 3. 4-ний “UB palace”-т тоглолтоо хийх гэж байна.
"Нойргүй хоносон зургаан нот" тоглолтыг “Жи интертайнмент” ХХК зохион байгуулах бөгөөд хөгжмийн зохиолчид өөрсдийн 3000 дуунаас шилдэг 24 дуугаа дуулах гэнэ.


















