Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ахмадын золбоо” хамтлаг дахин тоглоно

Тэгвэл энэ удаад тэд хамтдаа уйлж, дуулж, уярч, догдолж амжаагүй сонсогчиддоо зориулан дахин нэг удаа “нойргүй хонохоор” шийджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ахмадын золбоо” хамтлаг дахин тоглоно
“Ахмадын золбоо” хамтлаг дахин тоглоно. Зураг: МҮОНРТ

3000 гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлагийн сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолт амжилттай болсон.

Үе үеийн үзэгч, сонсогчидтойгоо хамтран дуулж, дурсамж хөөрч халуун дулаан хэзээ ч мартамгүй мөчийг бэлэглэсэн нь “Ахмадын золбоо”-гийнхны гол онцлог.

Тэгвэл энэ удаад тэд хамтдаа уйлж, дуулж, уярч, догдолж амжаагүй сонсогчиддоо зориулан дахин нэг удаа “нойргүй хонохоор” шийджээ.

“Нойргүй хоносон зургаан нот” тоглолт энэ сарын 25-нд СТӨ-нд ганцхан удаа болно.

Хуваалцах