Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аки башё үзэгчдийг улам “хөтлөх” шинжтэй

Том цолтой бөхчүүдээс эхлээд секивакэ Митакеуми маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж буй Асонояамад унасан бол Озеки Точиношин мөн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж Ичиножо А.Ичинноровт өвдөг шороодлоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аки башё үзэгчдийг улам “хөтлөх” шинжтэй
Аки башё үзэгчдийг улам “хөтлөх” шинжтэй. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын Аки башё өчигдөр албан ёсоор нээгдсэн билээ.

Башёгийн эхний өдрөөс аварга, арслангууд өвдөг шороодож үзэгчдийг улам “хөтөлж” байна.

Том цолтой бөхчүүдээс эхлээд секивакэ Митакеуми маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж буй Асонояамад унасан бол Озеки Точиношин мөн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдэж Ичиножо А.Ичинноровт өвдөг шороодлоо.

Энэ өдрийн гол дуулианаар их аварга Хакухо М.Даваажаргал маэгаширагийн нэгт эрэмбэлэгдэж буй Хокутофужид өвдөг шороодсон.

Их аварга түүнтэй өмнө нь зургаан удаа тааран барилдахдаа таван удаад даваад байсан билээ.

Хуваалцах