“Аладдин” киноны хоёрдугаар ангийг бүтээнэ
“Аладдин” бүрэн хэмжээний кино өнгөрсөн онд нээлтээ хийж, нэг тэрбум ам.доллар давсан ашиг орлого олсон
Мэдээллийн алба

“Disney” кино компани “Дамбо”, “Мулан”, “Араатны хаан арслан” зэрэг цөөнгүй хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлсэн”. Тэгвэл эдгээр бүтээлийн нэг “Аладдин” бүрэн хэмжээний кино өнгөрсөн онд нээлтээ хийж, нэг тэрбум ам.доллар давсан ашиг орлого олсон билээ.
Тэгвэл “Disney” кино компанийн зүгээс өндөр ашиг орлого олсон “Аладдин” бүрэн хэмжээний киноны дараагийн ангийг бүтээхээр болсон байна. “Аладдин” киноны найруулагчаар Гай Ричи ажиллаж, гол дүрийг Наоми Скотт болон Мена Массуд, Вилл Смит нар бүтээсэн. Харин шинэ ангийн найруулагч хараахан тодорхой болоогүй бөгөөд кино зохиолыг Жон Гэйтинс, Андреа Берлофф нар бичихээр болжээ.


















