''Алаг мэлхий'' тоглоом худaлдаанд гарчээ
"Алаг мэлхий" буюу яст мэлхийг монголчууд эрт дээр үеэс тоглосоор ирсэн юм. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхнийх нь тоогоор мэлхий өрж тоглодог.
Мэдээллийн алба

"Алаг мэлхий" буюу яст мэлхийг монголчууд эрт дээр үеэс тоглосоор ирсэн юм. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхнийх нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг.
Тухайлбал, мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчлэн өрдөг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэнд буцаан авч тоглодог уламжлалтай юм.
Эх сурвалж: Монголын үндэсний музей


















