Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алаг нүдэн Б.Цолмонбаярын “Эрх нүдэн”-тэй танилцаарай

Хөгжмийн найруулгыг “Анир” дуу бичлэгийн студийн захирал Б.Алтанхуяг, “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва нар тааруулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алаг нүдэн Б.Цолмонбаярын “Эрх нүдэн”-тэй танилцаарай
Алаг нүдэн Б.Цолмонбаярын “Эрх нүдэн”-тэй танилцаарай. Зураг: МҮОНРТ

Дуучин Б.Цолмонбаяр бие даасан хоёр дахь цомгоо “Эрх нүдэн” хэмээн нэрийдэж, худалдаанд гаргажээ. Хөгжмийн найруулгыг “Анир” дуу бичлэгийн студийн захирал Б.Алтанхуяг, “Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва нар тааруулжээ. Харин дизайныг “Үзэмж төгс” урлангийн хамт олон гаргасан байна. Б.Цолмонбаяр өмнө нь “Зүрхний лимбэчин бүсгүй” цомог гаргаж, сонсогч түмэндээ өргөн барьж байсан юм.

Энэхүү “Эрх нүдэн” цомогт нь “Домог оршсон нутаг”, “Уулан сүмбэр аав”, “Ээж минь дээ”, “Зүйрлэн зүйрлэх аав”, “Зүрхний лимбэчин бүсгүй”, “Энгэрийн мөнгөн товч”, “Ээвэн гуа”, “Ачиймаа”, “Эрх нүдэн”, “Шувуун саарал”, “Аварга цэгээн”, “Есөн эрдэнийн орон” зэрэг 12 дуу багтжээ.

Сонирхуулахад тэрбээр ирэх намар энэхүү цомгоороо нэрэлсэн дуугаараа бие даасан анхны тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах гэнэ. Тэгэхээр алаг нүдэн дуучин залуу "Эрх нүдэн"-гээ үзэгчидтэйгээ дуулах нь ээ.

Хуваалцах