Алдагдсан зургийг нь эргүүлэн өгөв
Дэлхийн II дайны үеэр нацистуудын хулгайлсан зургийг АНУ-ын Засгийн газар Польш улсад эргүүлэн өгчээ. Учир нь 1944 онд Германы зураач Иохан Конрад Сийкацийн 1768 онд бүтээсэн бүтээл болох “Гэгээн Филлип Кандаки хатан хааныг адисласан нь” нэртэй зургийг германчууд Варшав хотын музейг эзлэх үеэрээ хул
Мэдээллийн алба

Дэлхийн II дайны үеэр нацистуудын хулгайлсан зургийг АНУ-ын Засгийн газар Польш улсад эргүүлэн өгчээ.
Учир нь 1944 онд Германы зураач Иохан Конрад Сийкацийн 1768 онд бүтээсэн бүтээл болох “Гэгээн Филлип Кандаки хатан хааныг адисласан нь” нэртэй зургийг германчууд Варшав хотын музейг эзлэх үеэрээ хулгайлсан аж.
Ингээд Лондон хотын галлерей энэхүү зургийг дуудлага худалдаанд оруулсан байна. Улмаар зургийг Нью-Йоркод байрлах нэр нь үл мэдэгдэх компани худалдан авсан гэнэ. Гэвч зургийг хожим нь Нью-Йоркод суух Польшийн Засгийн газарт хүлээлгэн өгчээ.


















