Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Алдар”-ын тэмцээн маргааш эхэлнэ

Мөн энэ үеэр "Алдар" спорт хорооны чөлөөт бөхийн таван үеийн тамирчдыг алдаршуулах ёслолыг зохион байгуулахаас гадна тамирчид мод тарих юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Алдар”-ын тэмцээн маргааш эхэлнэ
“Алдар”-ын тэмцээн маргааш эхэлнэ. Зураг: МҮОНРТ

“Алдар” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн маргааш шинэ спорт цогцолборт нь эхэлнэ. Жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдийг энэ оны долоодугаар сард ОХУ-ын Якут улсад болох “Дети Азий” олон улсын хүүхдийн ҮI наадамд оролцуулах эрхээр урамшуулах юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав ажиллах аж.

Мөн энэ үеэр "Алдар" спорт хорооны чөлөөт бөхийн таван үеийн тамирчдыг алдаршуулах ёслолыг зохион байгуулахаас гадна тамирчид мод тарих юм байна.

Тэмцээн болох жин:

Хөвгүүд: 35, 38, 42, 46, 50, 54 ,58, 63, 69, 76, 85 кг,

Охид: 32, 34, 37, 40, 44, 48, 52, 57, 62, 67 кг-ын жинд өрсөлдөнө.

Хуваалцах