Алдарт “Богема”
Энэ сарын нэгнээс эхлэн МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч эхлээд буй “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийн дугаар бүрийг mnb.mn сайт үзэгчиддээ танилцуулж буй.
Мэдээллийн алба

Энэ сарын нэгнээс эхлэн МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч эхлээд буй “Энэ бол дуурь” 30 ангит баримтат нэвтрүүлгийн дугаар бүрийг mnb.mn сайт үзэгчиддээ танилцуулж буй. Таны амралтын өдөрт зориулан гарах өнөөдрийн дугаарт (12 дугаар сарын 12) Богема дуурийг танилцуулах болно.
.jpg)
Богема
Уран бүтээлийнхээ оргил үедээ Пуччини энэ дуурийг амьдрал, нөхөрлөл, хайр дурлалд зориулж бичсэн юм. Энэ дуурийг дүрсэлхийн тулд бид Парис хотын уран бүтээлчдийн хороололоор аялж, зарим нэгэн өвөрмөц газраар зочилно. Жишээлбэл 100 жилийн түүхтэй “Шекспир ба Ко” хэмээх номын дэлгүүрийн танилцуулга танд лав таалагдана. Цагтаа энд зохиолчид ууулзаж, зарим нь бүр эндээ амьдардаг байсан юм. Мөн бид “Au lapin agile cabaret” буюу “Сэргэлэн туулай” хэмээх кабарэ орж орчин үеийн уран бүтээлчидтэй танилцахаас гадна тенор дуучин Массимо Жорданотой хамт Парисын дуурийн театрт “Богема” жүжгийн бэлтгэлийг харна. Мэдээж энэ үеэр Пуччинигийн зохиосон “Богема” дуурийн хамгийн гайхамшигт дуу болох “Мюзеттагийн вальс”-ыг хамтдаа сонсоно.
.jpg)
.jpg)


















