Алдарт бөхийн дурсгалыг хүндэтгэлээ
Багийн гишүүд нь амиа алдсан нөхрийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний зурагтай футболкыг өмсөн зургаа татуулж, түүний төлөө тэмцээнд амжилттай оролцоно гэдгээ илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод Олимпийн 2, Дэлхийн 1, Европ тивийн 3 удаагийн аварга алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит тэмцээн болно. Уг тэмцээнд оролцох ОХУ-ын харьяа Хойд Осет Аланигийн Бүгд Найрамдах Улсын бөхчүүд Красноярск хотод бэлтгэл хийж байгаа ба өнгөрсөн сарын сүүлээр бэлтгэлийн үеэр тус багийн алдарт бөх Бесик Кудухов харамсалтай байдлаар амиа алдсан. Багийн гишүүд нь амиа алдсан нөхрийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний зурагтай футболкыг өмсөн зурагаа татуулж, түүний төлөө тэмцээнд амжилттай оролцоно гэдгээ илэрхийлжээ.


















