Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдарт хөлбөмбөгчидийн хөшөөг нүүлгэнэ

Катарын нийслэл Доха хотноо оршиж байсан алдарт хөлбөмбөгчин Зинедин Зидан, Марко Матерацци нарын дурсгалт хөшөөг шилжүүлэхээр болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт хөлбөмбөгчидийн хөшөөг нүүлгэнэ
Алдарт хөлбөмбөгчидийн хөшөөг нүүлгэнэ. Зураг: МҮОНРТ

Катарын нийслэл Доха хотноо оршиж байсан алдарт хөлбөмбөгчин Зинедин Зидан, Марко Матерацци нарын дурсгалт хөшөөг шилжүүлэхээр болжээ.

2006 оны дэлхийн аваргын шувтаргын тулаанд З.Зидан Италийн хөлбөмбөгчний цээжийг мөргөн унагааж, цэнгэлдэх дүүрэн үзэгч төдийгүй дэлхий дахиныг шуугиулж байсан.

Эл торгон агшныг дүрээр нь мөнхлөн харуулсан, таван метрийн өндөртэй уг хөшөөг Францын уран барималч Адель Абдессемед бүтээсэн аж.

Дурсгалт хөшөөг энэ сарын эхээр Доха хотын усны эрэг хавийн нэгэн дүүрэгт байрлуулсан ч тэр хавийн оршин суугчид лалын шашны зарчим болон спортын ёс зүйтэй нийцэхгүй байна гэсэн санал гомдол гарган эсэргүүцэх болсноор нүүлгэн шилжүүлэх болжээ.

Хуваалцах