Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдарт хөлбөмбөгчин эмэгтэй Эбби Вамбах зодог тайллаа

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ертөнцийн тод од АНУ-ын тамирчин Эбби Вамбах өөрийн спортын замналаа өндөрлүүлж, зодгоо тайлна хэмээн зарлаад байсан.

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт хөлбөмбөгчин эмэгтэй Эбби Вамбах зодог тайллаа
Алдарт хөлбөмбөгчин эмэгтэй Эбби Вамбах зодог тайллаа. Зураг: МҮОНРТ

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ертөнцийн тод од АНУ-ын тамирчин Эбби Вамбах өөрийн спортын замналаа өндөрлүүлж, зодгоо тайлна хэмээн зарлаад байсан. Тэгвэл тэрбээр 2015 оны тоглолтын хуваарийн дагуу БНХАУ-ын эсрэг тоглолтын дараа хөлбөмбөгийн ертөнцөд хүчин зүтгэсэн өөрийн 14 жилийн карьерийг ийнхүү өндөрлүүлж, зодгоо тайлахаар болоод байна.

Өдгөө 35 настай Эбби Вамбах өөрийн карьерийг анх 1994 онд ахлах сургуулийн сурагчийн гараанаас эхэлж байсан юм. АНУ-ын шигшээ багт 2001 оноос тасралтгүй хүчин зүтгэснээс хойш өөрийн карьертаа нийт 254 тоглолтод оролцож, 184 гоол оруулж байсан дэлхийн бүх цаг үеийн мэргэн бууч юм.

Тэрээр Дэлхийн цомын 4 удаагийн тэмцээнд амжилттай оролцож, хамгийн сүүлд Канадад болсон тэмцээний ялалтыг багтаа аваад байсан юм. Түүнчлэн Эбби Вамбах нь 2004 оны Афины зуны олимп, 2012 оны Лондоны зуны олимпийн хошой алтан медальтай.

2012 оны хувьд эмэгтэй хөлбөмбөгийн ертөнц АНУ-ын шигшээ багийн ноёрхолд байсан нь гарцаагүй үнэн. Тиймээс ч Эбби Вамбахыг ФИФА-ийн холбооноос тухайн оны дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр шалгаруулаад байсан билээ.

Хуваалцах