Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдарт "Pink Floyd"-ын ертөнцөөр аялуулна

"Echoes" Pink Floyd tribute тоглолтод Marooned, Keep talking, Sorrow, Hey you, Echoes, One of these days зэрэг 14 дуу дуулагдах бөгөөд Улсын Филармонийн Концертийн Их танхимд Баянмонгол чуулгатай хамтран тоглох юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдарт "Pink Floyd"-ын ертөнцөөр аялуулна
Алдарт "Pink Floyd"-ын ертөнцөөр аялуулна. Зураг: МҮОНРТ

Английн алдарт "Pink Floyd" хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай хүмүүст зориулан "Jokers wild" хамтлаг энэ сарын 27-нд тоглолт хийнэ.

"Echoes" Pink Floyd tribute тоглолтод Marooned, Keep talking, Sorrow, Hey you, Echoes, One of these days зэрэг 14 дуу дуулагдах бөгөөд Улсын Филармонийн Концертийн Их танхимд Баянмонгол чуулгатай хамтран тоглох юм.

"Pink Floyd" хамтлаг нь 1965 онд оюутан Syd Barrett, Nick Mason Roger Waters болон Richard Wright гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан . David Gilmour 1967 оны арванхоёрдугаар сард тав дахь гишүүнээр элсэж орсон. Харин удалгүй Barrett сэтгэцийн өвчнөөс болж 1968 оны дөрөвдүгээр сард хамтлагаа орхисон. Barrettийг гарсны дараа Roger Waters хамтлагийн ахлагч болж 1973 онд Dark side of the Moon, 1975- Animals, 1977-The Wall мөн 1983-The Final Cut цомгийг гаргасан түүхтэй.

Хуваалцах