Алдарт тамирчин Жин Жон Ө алтан медаль хүртлээ
Зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 50 метрийн хийн гар бууны дасгалын шигшээ найман тамирчны тоглолт маш өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 50 метрийн хийн гар бууны дасгалын шигшээ найман тамирчны тоглолт маш өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Олимпийн наадмын нэлээд хүнд төрлүүдийн нэгэнд тооцогддог энэхүү дасгалын финалд дэлхийн шилдэг, чансаа өндөр тамирчид шалгарч үлдсэнээс БНСУ-ын алдарт тамирчин Жин Жон Ө 193,7 оноогоор аваргын алтан медалийг зүүлээ.
Түүний энэ медаль нь олимпийн наадмаас хүртэж байгаа дөрөв дэхь алтан медаль болж байгаа юм. Харин мөнгөн медалын эзнээр Вьетнамын тамирчин Хоа Вин тодорсон бол хүрэл медалийг БНАСАУ-ын тамирчин Ким Сонг Гүк хүртлээ.


















