Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алдартай хамтлагуудын нэрний учир утга маш сонирхолтой түүхтэй

“Linkin Park” хамтлагийн хувьд анх Linkoln Park гэсэн нэртэй болох гэж байсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алдартай хамтлагуудын нэрний учир утга маш сонирхолтой түүхтэй
Алдартай хамтлагуудын нэрний учир утга маш сонирхолтой түүхтэй. Зураг: МҮОНРТ

Германы алдарт “Rammstein” хамтлагийн нэрийг Рамштайны агаарын цэргийн баазад 1988 оны наймдугаар сарын 28-нд болж өнгөрсөн онгоцны сүйрэлтэй холбож ярьдаг бөгөөд ийм нэр өгөх өөр шалтгаан байхгүй гэж тооцогддог. Тэгвэл Австралийн алдарт хард-рок, хэви-метал хамтлагийн гишүүдийн хэлж буйгаар бол тэдний нэр цахилгааны байнгын болон хувьсах гүйдлийг илэрхийлсэн англи тэмдэглэгээ юм. Гитарчин Ангус Янгийн эгч түүнийг сургуульд байх үеийн тоглолтын хувцсан дээр эдгээр үсгийг оёж өгдөг байсан аж.

Харин “The Prodigy” хамтлагийн нэрэнд ямар ч нууц байдаггүй бөгөөд уг хамтлагийг үүсгэн байгуулсан Лиам Хоулетт өөрийн анхны синтезатор Moog Prodigy-гийн нэрийг өгч байжээ.

“Linkin Park” хамтлагийн хувьд анх Linkoln Park гэсэн нэртэй болох гэж байсан хэдий ч lincolnpark.com гэсэн хаягийг худалдаж авахад хэтэрхий үнэтэй байсан тул хамтлагийн гишүүд “Linkin Park” нэртэй болжээ.

Алдарт “Led Zeppelin” хамтлагийн нэрийн учир утга маш сонирхолтой түүхтэй. Уг нэр Жимми Пейж болон “The Who” хамтлагийн бөмбөрчин хоёрын мэтгэлцээний үр дүнд бий болсон аж.

Эх сурвалж: P3 FM 100.9

Хуваалцах