“Алдартнуудын алтан цаг” -т Н.Жанцанноров оролцжээ
УБ хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо нь МЗХ-ны дэргэд өнгөрсөн 4-р сард байгуулагдсан байна. Тус холбооноос “Алдартнуудын алтан цаг” уулзалтыг 7 хоног бүрийн Пүрэв гарагт МЗХ-ны зааланд зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад алдартай хүмүүс зочноор уригдан оролцож, залууст лекц уншиж,
Мэдээллийн алба

УБ хот дахь Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо нь МЗХ-ны дэргэд өнгөрсөн 4-р сард байгуулагдсан байна. Тус холбооноос “Алдартнуудын алтан цаг” уулзалтыг 7 хоног бүрийн Пүрэв гарагт МЗХ-ны зааланд зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтад алдартай хүмүүс зочноор уригдан оролцож, залууст лекц уншиж, санал бодлоо хуваалцдаг . Өнгөрсөн Пүрэв гараг буюу 10 сарын 31-нд МУГЖ Д.Түвшинжаргал оролцсон бол өчигдөр буюу 11 сарын 7-нд МУ-ын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров оролцож, залуустай санал бодлоо солилцож, үнэт сургаалаа хайрласан байна.


















