Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Александр Хоцяновский Засеевийг гэрт нь үлдээлээ

Тавдугаар сарын 2-5-нд Сербийн Нови-Сад хотод болох насанд хүрэгчдийн ЕАШТ-д зодоглох Армен, Украины эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Александр Хоцяновский Засеевийг гэрт нь үлдээлээ
Александр Хоцяновский Засеевийг гэрт нь үлдээлээ. Зураг: МҮОНРТ

Тавдугаар сарын 2-5-нд Сербийн Нови-Сад хотод болох насанд хүрэгчдийн ЕАШТ-д зодоглох Армен, Украины эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Армений бүрэлдэхүүнд “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, 2007 оны дэлхийн аварга Георгий Кетоев, ЕАШТ-ий мөнгөн медальт Леван Брианидзе тэргүүтэй бөхчүүд багтсан. Харин Украины шигшээ багт хүнд жинд ЕАШТ-ий хүрэл медальт Александр Хоцяновский ДАШТ болон ЕАШТ-ий мөнгөн медальт Ален Засеевийг гэрт нь үлдээж Нови-Садад зодоглохоор болжээ.

Армений шигшээ баг:

57 кг: Гарик Барсегян,

61 кг: Володя Франгулян,

65 кг: Нарек Сирунян,

70 кг: Вальтер Маркарян,

74 кг: Григор Григорян,

86 кг: Ваге Тамразян,

97 кг: Георгий Кетоев,

125 кг: Леван Берианидзе

Украины шигшээ баг:

57 кг: Андрей Яценко,

61 кг: Петр Билейчук,

65 кг: Гор Оганесян,

70 кг: Семен Радулов,

74 кг: Андрей Щербак,

86 кг: Любомир Сагалюк,

97 кг: Мурази Мчедлидзе,

125 кг: Александр Хоцяновский

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Хуваалцах