Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Алина Их Британийн хатан хаанаас шагнал гардлаа

Тэрбээр нэгэн цагт Лондоны симфони найрал хөгжимд уригдаж байсан контрабас хөгжимчин Рината Ибрагимовын охин юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алина Их Британийн хатан хаанаас шагнал гардлаа
Алина Их Британийн хатан хаанаас шагнал гардлаа. Зураг: МҮОНРТ

Их Британийн хатан хаан Елизавета II жил бүр онцлох хүмүүст шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ удаа Орос, Их Британийн хийлч Алинад олгосон байна. Тэрбээр нэгэн цагт Лондоны симфони найрал хөгжимд уригдаж байсан контрабас хөгжимчин Рината Ибрагимовын охин юм. Өдгөө 31 настай тэрбээр жил тойрон дэлхийн олон оронд тоглолт хийсэн аж.

Алина дөрвөн настайдаа хийл тоглож сурсан бөгөөд зургаатайдаа Их теартын тайзан дээр гарчээ. Гэр бүл нь Их Британид нүүж очиход охин Америкийн нэрт хийлч, удирдаач агсан Иегуди Менухиний хөгжмийн сургуульд суралцсан байна. Дараа нь Хатан хааны Хөгжмийн коллежд элсч амжилттай төгсчээ.

2009 онд тэрбээр Classical BRIT Awards хэмээх “Шилдэг залуу тоглооч”, 2010 онд Хатан хааны хөгжмийн хүрээлэнгээс олгодог “Эмиль Андерсон”-ы шагнал хүртсэн байна.

Алиан Ибрагимова Венецийн мастер Пьетро Гварнерийн 1783 онд урласан хийлээр тоглодог.

Хуваалцах