Алина Вуч олимпын наадамд өмсч байсан өмсгөлөө дуудлага худалдаанд оруулна
Тэрбээр олсон мөнгөө коронавирусний эсрэг тэмцэлд туслахаар шийдсэн байна.
Мэдээллийн алба

ДАШТ-ий хошой мөнгөн медальт, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч Румыний бөх Алина Вуч “Рио-2016” олимпын наадамд өмсч байсан өмсгөл борцовкоо дуудлага худалдаагаар зарахаар болжээ.
Тэрбээр олсон мөнгөө коронавирусний эсрэг тэмцэлд туслахаар шийдсэн байна.
Түүнчлэн тус улсын тамирчдаас Бээжингийн олимпын аварга жүдоч Алина Думитру, хөлбөмбөгч Госмин Гарлеону нар үнэт зүйлсээ дуудлага худалдаагаар зарж олсон мөнгөө эмнэлэгт хандивлахаар болжээ.


















