“Алсаас дуулсан дуу” мюзикль олонд хүрнэ
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъян “Алсаас дуулсан дуу” нэртэй мюзикль бичсэн бөгөөд удахгүй олны хүртээл болгохоор зэхэж байна.
Мэдээллийн алба

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъян “Алсаас дуулсан дуу” нэртэй мюзикль бичсэн бөгөөд удахгүй олны хүртээл болгохоор зэхэж байна.
Энэхүү бүтээлээ тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэгийн дуунаас сэдэвлэн бүтээжээ.
Мөн Ц.Жамъян нь өнгөрсөн хугацаанд олон зуун нийтийн дуу, арав гаруй киноны дуу, 250 орчим хөгжмийн бүтээл туурвиж Монголын хөгжмийн ертөнцөд хэн ч халдашгүй өөрийн бууриа зассан нэгэн юм.


















